Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны чанарт БОНХАЖСайдын А/02 дугаар тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу 10 дугаар сард Хэрлэн гол /дээд болон доод цэг/, Онон гол /Биндэр сум/, Онон гол /Дадал сум/, Балж гол /Дадал сум/, Эг гол /Батширээт сум/, Барх гол /Батширээт сум/, Хурх гол, Улз гол /Норовлин сум/ гэсэн хяналт шинжилгээний цэгээс нийт 9 дээж авч MNS 4586-98 стандартын дагуу18-21төрлийн /биохимийн хэрэгцээт хүчил төрөгч (Бхх5), жинлэгдэх бодис(ж/б), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), аммони (NH4), фосфор (P), фтор (F), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), EC, pH, Гидрокарбонат (HCO3), магни(Mg), хлор (Cl), төмөр (Fe),кальци (Ca), хатуулаг, сульфат (SO4), ууссан хүчилтөрөгч (O2), Эрдэсжилт (цаашид дээрх үзүүлэлтүүдийг товчилсон нэрээр тэмдэглэнэ) /үзүүлэлтээр шинжилгээ хийн усан дахь бохирдуулах бодисын агууламжийг тодорхойлсон.
ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ЦЭГИЙН
БАЙРШИЛЫН ЗУРАГ
Ус бохирдуулах бодисын агууламж
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
NО3 |
Cl |
Fe |
||
1 |
Онон-Биндэр |
- |
- |
4.65 |
0.20 |
0.001 |
0.006 |
0.21 |
1.1 |
0.31 |
2 |
Балж-Дадал |
- |
- |
5.27 |
0.21 |
0.001 |
0.004 |
0.18 |
0.6 |
0.22 |
3 |
Онон-Дадал |
- |
- |
4.65 |
0.19 |
0.002 |
0.008 |
0.16 |
0.6 |
0.22 |
4 |
Эг-Батширээт |
- |
- |
4.34 |
0.19 |
0.002 |
0.006 |
0.12 |
0.6 |
0.34 |
5 |
Барх-Батширээт |
- |
- |
3.72 |
0.18 |
0.001 |
0.004 |
0.09 |
0.6 |
0.09 |
6 |
Улз-Норовлин |
- |
- |
2.33 |
0.16 |
0.002 |
0.013 |
0.14 |
1.1 |
0.13 |
7 |
Хурх-Хэнтий |
- |
- |
2.64 |
0.11 |
0.001 |
0.004 |
0.61 |
0.6 |
0.17 |
8 |
Өндөрхаан дээд |
6.98 |
2.3 |
3.10 |
0.20 |
0.002 |
0.008 |
0.35 |
1.1 |
0.16 |
9 |
Өндөрхаан доод |
10.70 |
5.1 |
3.26 |
0.63 |
0.003 |
0.008 |
0.53 |
4.0 |
0.11 |
MNS 4586-98 |
6-аас багагүй |
3 |
10 |
0,5 |
0,02 |
0,1 |
9,0 |
300 |
- |
Хэрлэн гол: Хэрлэн голоос авсан дээжний шинжилгээний үр дүнгээс харахад О2 нь 6,98мг/л, Бхх5 нь 2.3мг/л харин доод цэгт О2 нь 10.70мг/л, Бхх5 нь 5.1мг/л гарч стандартаас давсан байна. Мөн NH4 үзүүлэлт 0.63 гарч стандартаас давсан байна. Харин бусад ус бохирдуулах бодисын агууламж хэвийн хэмжээнд байсан байна.
Онон, Балж, Эг, Барх, Хурх, Улз голуудын ус бохирдуулах бодисын агууламж хэвийн хэмжээнд байсан байна.